Tuesday, March 6, 2012

“Эх дэлхийн цаг” хаанаас эхэлсэн бэ?


Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд тус бүр нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын 1 тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү үйл ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна. 2010 онд Улаанбаатар хот анх удаа нэгдэж олон арван байгууллага, 4000 гаруй иргэд дэмжин оролцсон билээ. Харин 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн нэгджээ. 2011 онд Монгол орны 7500 орчим залуус дэмжин оролцсоноос Улаанбаатарт 6000 орчим, Улаангом хотод 1000 орчим, Ховд хотод 500 орчим хүн оролцсон юм.
Энэ онд буюу 2012 оны “Эх дэлхийн цаг” 3-р сарын 31-нд болох бөгөөд Монгол оронд дээрх хотуудаас гадна Алтай хотын залуус төв талбайдаа цуглан дэмжихээ албан ёсоор мэдэгдээд байна.

3 comments:

  1. 2012 knii 03 sariin 31nd hamtdaa ene uil ajillagaand oroltsoy. 47-r surguuli 10a angi

    ReplyDelete
  2. demjij bna 47-r surguuli bagsh Enkhjargal

    ReplyDelete
  3. Батзориг (дадлагажигч багш)March 25, 2012 at 11:52 PM

    Энэхүү үйл ажиллагааг анхлан зохион байгуулж Дэлхий нийтийг хамарсан томооохон арга хэмжээ болгож чадсан Авсралийн Сидней хотынхон, мөн 2011 онд нэгдсэн Дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүмүүст НИЙТ МОНГОЛЧУУДЫНХАА өмнөөс талархсанаа илэрхийлье. 2011 оны энэ тоо 2012 онд 2.5 магадгүй 3 тэр бум болно гэдэгт итгэлтэй байна.
    47-р сургууль Ч.Батням багштай 10-а анги.

    ReplyDelete