Дэлхийн
байгаль хамгаалах
сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх
зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг
нэгдэхийг уриалж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах
хүлэмжийн хийн ялгарлыг
бууруулахад бага ч атугай
хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж
байгаа юм. “Эх дэлхийн
цаг”-ийн гол зорилго
нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус,
уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх
дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу
жил бүрийн 3-р сарын сүүлийн бямба гарагийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Сан Франциско дахь Голден
Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд
байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг
цагийн турш харанхуйд
орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.
unen shuu bid l delhii eh delhiigee avrahgui yum bol hen avrah yum 47-r surguuli 10a angi
ReplyDeleteTa buhnii demjleg mash chuhal. Bayrlalaa 10a-giinhaan
ReplyDelete