Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч
хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож
байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар
мандлаас шингээж авах чадвартай юм. Гэвч
тайрсан модны хожуулаас тэр хэрээр нүүрхүчлийн хий эргэн агаарт дэгддэг ажээ.
Иймд ногоон модыг аль болох огтлохгүй байх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах
давхар агуулгатай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1,5 триллион
тонн нүүрстөрөгч агуулагдаж байгаа.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж
үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-2004 оны хооронд 70%-аар нэмэгдсэн байна. Үүнээс СО2-ийн
ялгаралт 80%-аар
нэмэгдсэн байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ
ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай
холбоотой юм. Дэлхийн
дулаарлыг агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаагаас, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаагаас тод
харж болно. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74 хэмээр, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94 хэмээр нэмэгдсэн байна. Далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 мм-ээр нэмэгдэх болсон.
Дэлхийн цас, мөсөн
бүрхүүлийн хэмжээ багасч, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд
мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд 2,7 зундаа 7,4-аар багасаж байна. Хамгийн халуун жилүүд сүүлийн 14 жилд тэмдэглэгдсэн байна.Ойн
түймрийн тоо нэмэгдэж, хамрах газрын хэмжээ нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор агаарт хүлэмжийн хий их хэмжээгээр гарч, хүлэмжийн хийг шингээгчийн
хэмжээ багасч байна. Энэ нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байгаа хүчин зүйлийн
нэг юм. Далайн
шуурга, үер усны аюул нэмэгдэж, эдийн засаг, хүний амьдралд учруулах хохирол
улам бүр нэмэгдсээр байна.1960-аад оны үед байгалийн гамшгаас болж 75,5 тэрбум ам.долларын хохирол учирдаг байсан бол энэ тоо 1990-ээд оны үед 659,9 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Харин 1996-2010
оны хооронд дэлхийн эдийн засагт цаг агаарын үзэгдлээс болж 3,4 триллион ам.долларын хохирол гарсан байна.
Монголчуудаа бид бүгдээрээ эх дэлхийн цагт нэгдэцгээеээ бид эх дэлхийгээ хайрлахгүй юм бол өөр хэн бидний эх оронг хайрлах билээ.
ReplyDeleteЭх дэлхийн цагт нэгдэцгээе
[Эрдмийн Ундараа цогцолборийн 10к ангийн хамт олны хамт эх дэлхийн цагтаа нэгдэцгээеээ]
Hi, “Эрдмийн Ундраа” цогцолборын 10а,10г,10к ангийн цоглог залууст “Эх дэлхийн цаг 60+” хөтөлбөрт сургууль хамт олноо төлөөлөн оролцож, дэлхийн сая сая хүмүүстэй өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэж байгаад баяр хүргэж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. За, 2012 оны 3 дугаар сарын 31ний 19 цагт “Сүхбаатарын талбай”-д болох “Лаатай үдэш” уулзацгаая.
DeleteЭрдмийн Ундраагийн 10к ангийнханд маш их баярлалаа.
ReplyDelete"Бид эх дэлхийгээ хайрлахгүй бол бидний эх орныг хайрлах хүн үгүй" гэсэн утгатай зурвас чинь гарцаагүй үнэн санагдлаа.
Та нартаа амжилт хүсье!
Энэ үйл ажиллагаанд БГД-ын Газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай 47-р сургуулийн 10-а ангийнхан нэгдэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулагчдад амжилт хүсье
ReplyDeleteБаярлалаа, "Эх дэлхийн цаг 60+" үйл ажиллагааг дэмжиж, дэлхийн сая сая хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн дулаарал хийгээд хүлэмжийн хийг бууруулах үйлсэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж буй танай 47-р сургуулийн 10А ангийн хамт олонд амжилт хүсье. 3-р сарын 31 нд Сүхбаатарын талбайд болох "Лаатай үдэш" 19.00 цагт уулзацгаая.
DeleteБГД-ын Газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай 47-р сургуулийн 10-а ангийнхандаа баярлалаа. Та нартаа амжилт хүсье!
ReplyDeleteТа бүгд ирээдүйн эзэд шүү!
Хүлэмжийн хийг бууруулахад энэ хавар хотын гудамж талбай, байр орцныхоо үүдэнд сайн дураараа мод бут сөөг тарьж, эх дэлхийдээ өчүүхэн ч гэсэн хувь нэмрийг оруулах, надтай адил ийм бодолтой хүн байна уу, залуус аа?
ReplyDelete