"Эх дэлхийн цаг" цохилоход ганцхан өдөр үлдлээ.
"Эх дэлхийн цаг"-ийн олон улсын төв байгууллагаас өнөөдөр дараах мэдээллийг ирүүллээ.
Байгаль хамгааллын төлөөх дэлхийн хамгийн том хөдөлгөөн болох "Эх дэлхийн цаг"-т энэ жил 147 орны 5000 гаруй хотын иргэд нэгдэх гэж байна.
Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн гол онцлог болох "Таны амлалт бол миний урам зориг" уриалга дэлхий дахинаа хэрэгжсэнээр найз нөхөд, хамт олноороо эх дэлхийн төлөөх үйлс газар сайгүй өрнөж байна.
Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын төв байгууллагын гүйцэтгэх захирал Анди Ридлэй: "Амьдарч буй дэлхийнхээ өнөөгийн эгзэгтэй байдлыг өөрчлөхөд дэлхийн хүн нэг бүрийн оролцоо чухал. Бүгдээрээ дор бүрнээ гаргадаг хичээл зүтгэлээ тэмдэглэн, бусдыг уриалан дуудаж маргааш нэг цагийн турш гэрлээ унтраацгаая." гэлээ.
Дэлхийн бөмбөрцгийн бүхий л цагийн бүсэд эх дэлхийн цаг үргэлжилсээр 24 цагийн турш гэрэл унтраах үйл явц өрнөх юм. Тухайлбал цагийн бүсийн хамгийн эхний бүсэд орших Самоа-гаас эхэлж дэлхийг тойрсоор Күүк аралд өндөрлөх ажээ.
"Эх дэлхийн цаг"-ийг дэмжээд байгаа зарим элч төлөөлөгчдийг доорх жагсаалтаас харна уу:
- Миранда Кэрр,
- Нэгдсэн үндэстний байгууллага
- Greenpeace-ийн гүйцэтгэх захирал Күми Наидо
- АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор
- Фижи улсын ерөнхийлөгч Рату Ипэли Наилатикау
- Андре Куиперс болон Олон улсын сансрын станц
- СВRE
- Үндэсний хокейн лиш
- FIFA
- UEFA
- Манчестр Юнайтэд
- Хилтонын зочид буудлын сүлжээ
- АНУ-ын охидын скаут
- Олон улсын скаутын хөдөлгөөн
- UNESCO
- НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
- Олон улсын үйлдвэрчний эвлэл
- HSBC банк
"Эх дэлхийн цаг"-аар гэрэлтүүлэг нь унтрах алдартай байгууламжууд:
- Сиднейн дуурийн театр
- Сиднейн Харбор гүүр
- Токиогийн цамхаг
- Тайпей 101
- Цагаан хэрэм
- Бээжингийн "Шувууны үүр" цогцолбор
- Сингапурын Орчард гудамж
- Лумбиний Ариун цэцэрлэг
- Энэтхэгийн Gateway
- Эффэлийн цамхаг
- Луврын музей
- Бранденбургийн хаалга
- Лондонгийн Товер гүүр
- Ватиканы гэгээн Петрийн сүм
- Бүкэнгэмийн ордон
- Их британы парламентийн ордон
- Биг Бэн цаг
- СИ-ийн цамхаг
- Лас Вегасын стрип
- Тайм талбай
- НҮБ-ын төв ордон
Bi naiz nuhudteigee hamt ochino.
ReplyDeleteСүмийн үйл ажиллагаа..
ReplyDelete"Эх дэлхийн цаг"-т дэлхийн иргэд үндэс угсаа, нас хүйс, соёл заншил, шашин шүтлэг ялгалгүй нэгддэг хамгийн сайхан үйл ажиллагаа. Баярлалаа
ReplyDeleteАан бас улс төрийн үзэл бодол ч хамаагүй. Ганцхан эх дэлхийгээ хайрлах сэтгэл байхад л болоо :)
ReplyDeleteСайн байцгаана уу, Эх дэлхийн цагийг хэрэгжүүлж, дэмжиж байдаг үйлсэд чинь амжилт хүсье. Би та бүгдийн нэгнээс нь эсвэл хэдэн хүнээс нь ярилцлага авах гэсэн юм. Надтай холбогдоорой, би нэг вэб сайтын сэтгүүлч хүн юм. make2green@gmail.com хаягаар холбоо баривал болно. Хариу бичнэ гэж найдаж байна. Баярлалаа.
ReplyDelete