Tuesday, March 6, 2012

“Эх дэлхийн цаг-2012” – Таны амлалт бол миний урам зориг

Өнгөрсөн жил буюу 2011 онд дэлхийн 135 орны 5200 гаруй хотын 1,8 тэрбум хүн сайн дураар хамрагдсанаараа “Эх дэлхийн цаг” (Earth Hour) нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн том сурталчилгааны ажил гэж нэрлэгдэх боллоо.
Эх дэлхийгээ аврах нь ганц цагийн үйл хэргээс эхэлнэ
Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-аар мөн адил ганц цагийн үйл хэрэг цаашид зорилго агуулгаараа хэрхэн өргөжин баяжих боломжтой вэ гэдгийг таниулах ажлууд хийгдэх болно. 60+ гэсэн бэлгэдэл нь эх дэлхийн бүх дэмжигчиддээ ганц цаг гэрэл унтраагаад зогсох бус, байгаль орныг хамгаалахын төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байхыг уриалсан утгатай юм.
2012 оны хувьд “Эх дэлхийн цаг”-ийн хамт олны чин эрмэлзлэл бол дэлхий нийтийн хандлагыг өөрчилж чадахуйц үр дүнд хүрэх явдал билээ. 
2012 оны “Эх дэлхийн цаг”-ийн ахиц дэвшил
“Эх дэлхийн цаг”-ийн зорилго агуулгыг цаашид дэлгэрүүлэх, эрчимжүүлэх ямар ажлуудыг зохиож болох, яаж тогтвортой ирээдүйг бүтээх олон нийтийг бий болгон дэлхийн дулаарлыг зогсооход сая сая хүний өдөр тутмын амьдралын хэвшлийг тэрхүү олон нийтээр дамжуулан эерэгээр өөрчилж чадах вэ? зэрэг асуултад хариу эрэлхийлэх явдал эн тэргүүнд тавигдаж байна. 

No comments:

Post a Comment