 Ховд хотод “Эх дэлхийн цаг-2013” үйл
ажиллагаа 2000 хүний оролцоотой амжилттай явагджээ. Энэ жилийн зохион байгуулалтын онцлох чимэг бол яах аргагүй 5
морьтон /хүүхэд, том хүн г.м янз бүрийн насны/ 
байлаа. Тэд
“Нүүдэлчин монголчууд Эх дэлхийн цагийг дэмжиж байна” гэж бичсэн анонс барин
төв талбай дундуур явсан нь 1-рт Ховдчуудад Монгол соёл,
уламжлалаараа бахархах, 2-рт  Монголчууд дэлхийн хүн ардтай нэгдэж байна,
цаашид ч нэгдэх болно гэдгийг тод харуулах зорилготой байжээ.
Ховд хотод “Эх дэлхийн цаг-2013” үйл
ажиллагаа 2000 хүний оролцоотой амжилттай явагджээ. Энэ жилийн зохион байгуулалтын онцлох чимэг бол яах аргагүй 5
морьтон /хүүхэд, том хүн г.м янз бүрийн насны/ 
байлаа. Тэд
“Нүүдэлчин монголчууд Эх дэлхийн цагийг дэмжиж байна” гэж бичсэн анонс барин
төв талбай дундуур явсан нь 1-рт Ховдчуудад Монгол соёл,
уламжлалаараа бахархах, 2-рт  Монголчууд дэлхийн хүн ардтай нэгдэж байна,
цаашид ч нэгдэх болно гэдгийг тод харуулах зорилготой байжээ.   Ховд хотод 1 цагийн турш гэрэл унтарсны дараа албан байгууллагууд, ард иргэд өөрсдийн санаачлагаар “Эх дэлхийн цаг”-ийн бэлэгдлийг бүтээж, түүнийхээ дэргэд бэлдэж ирсэн үзүүлбэр /дуу, морин хуур, хөөмий, бүжиг/-ээ хийцгээжээ. Мөн Ховдчуудын содон сэтгэлгээ нь лааны гэрэлд байгуулсан уран зургийн үзэсгэлэн болон лааны гэрэл дэх урлан байсан юм. Энэ бүх зүйлээр бид тог цахилгаангүйгээр юу хийж бүтээж чадах вэ гэдгийг харуулахыг хичээсэн гэжээ.
Ховд дахь Эх дэлхийн цагийг зохион байгуулсан багийнхандаа баярлалаа!


 
No comments:
Post a Comment