Дэлхий нийтийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болоод байгаа “Эх дэлхийн
 цаг”-ийн элчээр алдарт жүжигчин Жессика Альба ажиллахаар болжээ. 
 Өнгөрсөн жил топ модель Миринда Керр элч байсан юм.Жессика Альба”Хүн 
төрөлхтөнд нас хүйс,боловсрол,мэдлэг огт хамааралгүйгээр зүтгэх ёстой 
нэг зүйл байдаг. Тэр бол амьдран суугаа дэлхийгээ хамгаалах. Хамгаалах 
тухай олон жил ярьж байна,үр дүн бага л байгаа. Тэгээд яах вэ,ингээд 
суугаад байх уу. Үгүй,бид нэгдэх ёстой. Тэгж байж байгаль,экологийн 
доройтолтой тэмцэж чадна.Үүнд тус болж чадах арга хэмжээ бол “Эх дэлхийн
 цаг”.Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор та дэлхий гэдэг гэр бүлийн 
нэг гишүүн гэдгээ мэдрэх болно” гэж ярьжээ.

 
No comments:
Post a Comment