Wednesday, March 27, 2013

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ”-Т ОЮУТАН БИД НЭГДЭЖ БАЙНА” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОГДСОН УРАЛДААНЫ ДҮН


Нэг. “ТАНЫ АМЛАЛТ, МИНИЙ УРАМ ЗОРИГ” уриа, амлалтын уралдааныг хамгийн сайн зохион байгуулсан сургуулиар:
1. Хэл иргэншлийн дээд сургууль
2. Монголын үндэсний их сургууль
3. Хууль сахиулах их сургууль шалгарлаа.
Хоёр. "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭС" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд
1. Монгол Улсын Их Сургуулийн IV курсийн оюутан Л.Отгондоржийн "Багшийн өгсөн даалгавар" эсээ
2. МУИС Хууль Зүйн Сургуулийн II курсийн оюутан Р.Идэрмөнхийн "Сахарын цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон орон шиг халах хэмжээнд хүргэхгүйн төлөө" эсээ
3. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж I курсийн оюутан Б.Мөнхбаярын "Хог хаягдал ба оюуны хог" эсээ шалгарлаа.
4. Шилдэг эссэний тусгай байрын шагналыг Чингис хаан дээд сургуулийн ОУХ-ны II курсийн оюутан Б.Баттөр "Эх дэлхийн хувь заяа таны гарт" эсээд олгох болов.
Гурав. "УТГА УЧИРТАЙ ХЭРЭГЛЭЭ" уусан ус, ундааныхаа савыг хог бус дахин ашиглах зориулалт бүхий бүтээл болгох уралдаанд Шилдэг бүтээлээр ШУТИС-ийн Нийгмийн технологийн их сургууль “Цэцэрлэгийн хүүхдүүдийн ширээ сандал” бүтээл шалгарлаа.

Tuesday, March 26, 2013

Ховд хотод цохилсон "Эх дэлхийн цаг"


Ховд хотод “Эх дэлхийн цаг-2013” үйл ажиллагаа 2000 хүний оролцоотой амжилттай явагджээ. Энэ жилийн зохион байгуулалтын онцлох чимэг бол яах аргагүй 5 морьтон /хүүхэд, том хүн г.м янз бүрийн насны/  байлаа. Тэд “Нүүдэлчин монголчууд Эх дэлхийн цагийг дэмжиж байна” гэж бичсэн анонс барин төв талбай дундуур явсан нь 1-рт Ховдчуудад Монгол соёл, уламжлалаараа бахархах, 2-рт  Монголчууд дэлхийн хүн ардтай нэгдэж байна, цаашид ч нэгдэх болно гэдгийг тод харуулах зорилготой байжээ.   
Ховд хотод 1 цагийн турш гэрэл унтарсны дараа албан байгууллагууд, ард иргэд өөрсдийн санаачлагаар “Эх дэлхийн цаг”-ийн бэлэгдлийг бүтээж, түүнийхээ дэргэд бэлдэж ирсэн үзүүлбэр /дуу, морин хуур, хөөмий, бүжиг/-ээ хийцгээжээ. Мөн Ховдчуудын содон сэтгэлгээ нь лааны гэрэлд байгуулсан уран зургийн үзэсгэлэн болон лааны гэрэл дэх урлан байсан юм. Энэ бүх зүйлээр бид тог цахилгаангүйгээр юу хийж бүтээж чадах вэ гэдгийг харуулахыг хичээсэн гэжээ. 
Ховд дахь Эх дэлхийн цагийг зохион байгуулсан багийнхандаа баярлалаа!



Sunday, March 24, 2013

Earth Hour-ийг үндэслэгч Анди Ридли: "Энэ жилийн гол онцлог дэмжигчдийн урьд өмнө байгаагүй өндөр дэмжлэгт оршино"


Эх дэлхийн цаг дээд амжилтуудаа энэ жил дахин эвдлээ.
Сингапураас ирүүлсэн 3-р сарын 24-ний мэдээгээр:
Одоогийн байдлаар хэдэн зуун сая хүн эх дэлхийдээ тогтвортой ирээдүйг цогцлоохын төлөө дуу хоолойгоо нэгтгээд байгаа бөгөөд 150 гаруй улс орны 7000 гаруй хот суурин Эх дэлхийн цагт нэгдэж дэлхий дахинаа алдаршсан барилга байгууламжуудын ихэнх нь энэ үеэр гэрлээ унтраасан нь ажиглалтаар тогтоогдоод байна. Энэ нь Эх дэлхийн цагийн дор эх дэлхийнхээ төлөө нэгдсэн үйл ажиллагааны цар хүрээг илтгэж байгаа юм.

Эх дэлхийн цагийг үндэслэгчдийн нэг, Эх дэлхийн цаг хөдөлгөөний захирал Анди Ридли: "Энэ жилийн хувьд хамгийн чухал нь Эх дэлхийн цагийн дэмжигчид өөрсдөө арга хэмжээнд оролцох юм уу, ямарваа зүйл саанаачлан хийж байгаа явдал юм" гэжээ. Мөн тэрээр "Долоо дахь жилдээ явагдаж буй уг арга хэмжээ анх ганц хотоос үүсэн хөгжиж дэлхий дахины хөдөлгөөн болон, хүмүүсийг ухамсар хандлагаа өөрчлөхөд уриалж байсан бол өдгөө амлалт үүрэг аван ажил хэрэг болгох төвшинд хүрээд байна" хэмээсэн байна.

Жишээлбэл: ОХУ-д өнгөрсөн жил амлалт ёсоороо далай тэнгисийг газрын тосны бохирдлоос хамгаалах хуулийг сайжруулсан дэмжигчид энэ жил ой хамгаалах амлалтандаа хэдийнэ 100 000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байна.

Энэ мэтчилэн дэлхийн олон орны олон арван амлалтын биелэлтийг та эндээс бүрэн эхээр нь унших боломжтой.

Friday, March 22, 2013

Сэтгүүлч коллежийнхэн шинэ санаачлагыг дэмжжээ

Тус коллежийн багш Oyuna Ravdan дөнгөж өчигдөрхөн "Эх дэлхийн цаг" бүлэгт: "ӨНӨРӨӨ БАГШИЙН (Unurjargal Lkhamaa)  коллежийн Фэйс-д бичсэнчлэн: Баруун Австрали дахь Мурдокийн их сургууль 3 сарын 22-нд 12-13 цаг хүртэл нэг цагийн турш чухал шаардлагатайгаас бусад бүх цахилгаан хэрэгслээ унтрааж Эх Дэлхийн цаг 2013-т нэгдэх гэж байна. Номын сан, кофены булан, кафе, ариун цэврийн өрөөний хаалга гэх мэт оюутнууд хамгийн их явдаг газруудад эх дэлхийн цагийн мэдээллүүд байна :) Манайхан бөгөөд аянд нэгдэж буй нийт оюутан залуусаа, 3 сарын 22-ны энэ өдөр, энэ цагт Мурдокийнхонтой нэгдэх үү?" гэжээ.

Харин өнөөдөр энэ нь ажил хэрэг болж, FB-д бичсэнчлэн "Сэтгүүлч" коллежийн оюутнуудын санаачлагаар "Хэвлэлийн Хүрээлэн", "Сэтгүүлч" коллежийн хамт олон "Эх дэлхийн цаг" аянд нэгдэн 12:00-13:00 цагийн хооронд гэрлээ унтраахаар боллоо. Та ч мөн нэгдэнэ үү :) гэсэн байна.

Thursday, March 21, 2013

Монголын "ОЮУНТАН"-ууд Эх дэлхийн цагт нэгдэж байна



 МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийнхан Эх дэлхийн цагт нэгдлээ

 "Эх дэлхийн цаг" аяны хүрээнд Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан Ц.Баасанжаргал уран бичлэгээр уриа үгээ бичсэн байна. Түүний уран бичлэгийг сийрүүлбэл "ТАНЫ СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ЭХ ДЭЛХИЙН ЦАГ ЗУРАЙНА" гэжээ.
"Сэтгүүлч" коллежийн оюутнууд "Эх дэлхийн цаг"-т жил бүр манлайлан оролцдог билээ. 
Хүмүүнлэгийн Их Сургуулийн сэтгүүл зүйн III курсийн оюутан Ө.Цэрэнчимэд "ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛА. ХАЙР ХЭЗЭЭ Ч ДУУСДАГГҮЙ" гэж уриалж байна. Харин тус сургуулийн сэтгүүл зүйн III курсийн оюутан Э.Түмэнжаргал "ЭХ ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ БИДНИЙ ГАРТ. БИДНИЙ ГАР ГЭГЭЭН ҮЙЛСИЙГ БҮТЭЭНЭ" гэж уриалсан байна. Мөн III курсийн оюутан Д.Булгамаа "ЭХ ДЭЛХИЙН АМИЙГ ХҮМҮҮН БИД АТГАДАГ. ХҮСЛЭНТ НОГООН ДЭЛХИЙГ ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ" гэж уриалжээ.
Цөөн хэдэн зураг оруулав. Дэлгэрэнгүй бичлэг, зураг сэлтийг face book дэх Эх дэлхийн цаг бүлгээс үзээрэй!

Wednesday, March 20, 2013

"Эх дэлхийн цаг-2013" ойртсоор

Сиднейн Опера Хаузаас Ширээ уул, Петронас цамхагаас Бранденбургийн хаалга, Токиогийн цамхагаас Нью-Йорк хотын Empire State Building хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байдаг олны танил агуу байгууламжууд 3-р сарын 23-ны орой 8 цаг 30 минутаас гэрлээ унтраах гэж байна. Ийнхүү дэлхий дахинаараа байгаль орчны хамгийн том хөдөлгөөн болох "Эх дэлхийн цаг"-таа нэгдэж байна.
Earth Hour 2013 буюу Эх дэлхийн цагаар дэлхий дахинд юу болж байгааг www.earthhour.org/landmarks-2013
эндээс хараарай!

Tuesday, March 19, 2013

Жессика Альба “Эх дэлхийн цаг”-ийн элч болов

Дэлхий нийтийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болоод байгаа “Эх дэлхийн цаг”-ийн элчээр алдарт жүжигчин Жессика Альба ажиллахаар болжээ. 
 Өнгөрсөн жил топ модель Миринда Керр элч байсан юм.Жессика Альба”Хүн төрөлхтөнд нас хүйс,боловсрол,мэдлэг огт хамааралгүйгээр зүтгэх ёстой нэг зүйл байдаг. Тэр бол амьдран суугаа дэлхийгээ хамгаалах. Хамгаалах тухай олон жил ярьж байна,үр дүн бага л байгаа. Тэгээд яах вэ,ингээд суугаад байх уу. Үгүй,бид нэгдэх ёстой. Тэгж байж байгаль,экологийн доройтолтой тэмцэж чадна.Үүнд тус болж чадах арга хэмжээ бол “Эх дэлхийн цаг”.Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор та дэлхий гэдэг гэр бүлийн нэг гишүүн гэдгээ мэдрэх болно” гэж ярьжээ.

ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ ҮЛГЭР ЖИШЭЭЧ БАЙНА

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийнхан оюутны зөвлөлөөсөө “Эх дэлхийн цаг” аяны тухай мэдээлэл авсан байв. Тус сургуулиар зочилсон идэвхжүүлэгч оюутан Б.Золзаяа "Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн оюутны зөвлөл үлгэр жишээч байна" гэсэн юм.
Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн оюутны зөвлөлийн н.Самдан “Шилдэг эсээ бичээрэй, Уриа амлалтаа хэлээрэй” гэж оюутнуудаа идэвхжүүлэажлыг хийж байлаа.
“Сэтгүүлч” коллежийн идэвхжүүлэгч оюутан Б.Золзаяа, Б.Намуундарь нар “Оюутны зөвлөлийн дарга болон нийгмийн ажилтан нарт баярлаж байна” гэлээ. Аян өндөрлөх болоогүй ч АМЛАЛТ УРИАНЫ САМБАР ДҮҮРЭН байв. Урианы самбарын зураг мэдээллийг маргааш “Эх дэлхийн цаг” бүлэгт оруулах юм байна.