Сидней, Aвстрали: Анх эхэлсэн цагаасаа дэлхий дахины 
хөдөлгөөн болсон "Эх дэлхийн цаг"-т аврал эрсэн эх дэлхийгээ хамгаалах 
хүсэлтэй хүмүүс хэдэн зуун саяараа нэгдсээр байна.
Энэ хөдөлгөөн энэ жил улам тэлж урьд өмнөхөөсөө ч илүүолон сайн 
дурынхныг хамарлаа. Эх дэлхийн цагт дэлхийн 150 улс орны 6494 хот 
суурингийн иргэд тогтвортой орших ирээдүйг хамтран бүтээхийн төлөө 
дэмжин оролцсон байна.
Олон улсын сансрын станцаас эхлээд Нэгдсэн Үндэстний байгууллагын 
Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд анх удаа оролцож байгаа Лив улсын 
залуус бүгд энгийн иргэдээс эхлээд улсынхаа эрх барих түвшинд ямар нэг 
арга хэмжээ авахад уриалсан юм.  
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ: “Гэрэл унтраах 
нь сэргээгдэх эрчим хүчийг бүх нийтээрээ хэрэглэхэд уриалсан бэлгэдэл 
билээ. Бид ирээдүйдээ хор хөнөөлгүй, үр ашигтай эрчим хүчний хэрэглээг 
бий болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр бид ийнхүү нэгдсэнээрээ гэрэлт 
ирээдүйг бүтээх эрч хүчийг бий болгож байна." гэжээ.
Жижиг арлын улс болох Самоа-д "Эх дэлхийн цаг" хамгийн эхэлж дохиож 
эхний гэрэл унтарлаа. Фалеоло олон улсын нисэх буудал гэрэлтүүлгээ 
унтраан орон нутгийнхаа "ногоон" хөдөлгөөнтэй нэгдэж илүү цэвэр, 
найдвартай ирээдүйг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
"Бид гэр орон болсон дэлхийгээ сайн сайхан болгож чадна" Анди Ридлей
I Will If You Will буюу "Таны амлалт бол миний урам зориг" уриан дор 
явагдсан үйл ажиллагааны холбогдолтой бичлэгүүдийг 
www.youtube.com/earthhour линкээс үзнэ үү. 
"Эх дэлхийн цаг"-ийн дэлхий дахины мэдээллийг агуулсан доорх сурвалжуудыг дагана уу: 
Facebook:  facebook.com/earthhour
Twitter:  twitter.com/earthhour
YouTube: youtube.com/earthhour
Flickr:  flickr.com/earthhour_global
Tumblr:  earthhour.tumblr.com
Google +: gplus.to/earthhour
Дэлхийн өнцөг булан бүрийн "Эх дэлхийн цаг"-ийн гэрэл унтраах үйл ажиллагааны зургуудыг дараах линкүүдээс татах боломжтой.
http://earthhour.org/media-centre/images  
http://www.flickr.com/groups/eh2012/ 

 
No comments:
Post a Comment