Сидней, Aвстрали: Анх эхэлсэн цагаасаа дэлхий дахины
хөдөлгөөн болсон "Эх дэлхийн цаг"-т аврал эрсэн эх дэлхийгээ хамгаалах
хүсэлтэй хүмүүс хэдэн зуун саяараа нэгдсээр байна.
Энэ хөдөлгөөн энэ жил улам тэлж урьд өмнөхөөсөө ч илүүолон сайн
дурынхныг хамарлаа. Эх дэлхийн цагт дэлхийн 150 улс орны 6494 хот
суурингийн иргэд тогтвортой орших ирээдүйг хамтран бүтээхийн төлөө
дэмжин оролцсон байна.
Олон улсын сансрын станцаас эхлээд Нэгдсэн Үндэстний байгууллагын
Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд анх удаа оролцож байгаа Лив улсын
залуус бүгд энгийн иргэдээс эхлээд улсынхаа эрх барих түвшинд ямар нэг
арга хэмжээ авахад уриалсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ: “Гэрэл унтраах
нь сэргээгдэх эрчим хүчийг бүх нийтээрээ хэрэглэхэд уриалсан бэлгэдэл
билээ. Бид ирээдүйдээ хор хөнөөлгүй, үр ашигтай эрчим хүчний хэрэглээг
бий болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр бид ийнхүү нэгдсэнээрээ гэрэлт
ирээдүйг бүтээх эрч хүчийг бий болгож байна." гэжээ.
Жижиг арлын улс болох Самоа-д "Эх дэлхийн цаг" хамгийн эхэлж дохиож
эхний гэрэл унтарлаа. Фалеоло олон улсын нисэх буудал гэрэлтүүлгээ
унтраан орон нутгийнхаа "ногоон" хөдөлгөөнтэй нэгдэж илүү цэвэр,
найдвартай ирээдүйг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
"Бид гэр орон болсон дэлхийгээ сайн сайхан болгож чадна" Анди Ридлей
I Will If You Will буюу "Таны амлалт бол миний урам зориг" уриан дор
явагдсан үйл ажиллагааны холбогдолтой бичлэгүүдийг
www.youtube.com/earthhour линкээс үзнэ үү.
"Эх дэлхийн цаг"-ийн дэлхий дахины мэдээллийг агуулсан доорх сурвалжуудыг дагана уу:
Facebook: facebook.com/earthhour
Twitter: twitter.com/earthhour
YouTube: youtube.com/earthhour
Flickr: flickr.com/earthhour_global
Tumblr: earthhour.tumblr.com
Google +: gplus.to/earthhour
Дэлхийн өнцөг булан бүрийн "Эх дэлхийн цаг"-ийн гэрэл унтраах үйл ажиллагааны зургуудыг дараах линкүүдээс татах боломжтой.
http://earthhour.org/media-centre/images
http://www.flickr.com/groups/eh2012/
Wednesday, April 4, 2012
Tuesday, April 3, 2012
Нийслэлийн 13-р сургуулийн "Солонго" багийн гишүүн Мөнхцацралын шүлэг
Нэг цаг нийтийн эмч
“Ээ
энэ нэг жаахан хүүг ээ. Өөрийгөө яая гэж байж бас амлалт бичээд хөөрхөн
юм” хэмээн цугласан олон өхөөрдөнө. “Жижигхэн ч гэсэн эмч болчихож ээ.
Эмч нар хүнийг анагаадаг болохын тулд зургаан жил сурдаг байхад харин эх
дэлхийгээ хамгаалахад заавал суралцах албагүй. Хэн сэтгэлтэй байна тэр л
эх дэлхий, цаашлаад нийтийн эмч байж чадна” хэмээн Их засаг их
сургуулийн оюутан хэлж, “Ганцхан цаг эх дэлхийн эмч” хэмээх уриалгыг
хүртэл гаргасан байв. Түүний л нэгэн адил дэлхийн 135 орны хэдэн мянган
хүний нэг, нийтийн эмч цэнхэр курткат бяцхан хүү үзгээ арай ядан барьж,
нүүрээ самбарт наах нь холгүй юуг ч юм нямбайлан бичнэ.
Талбайн
баруун урд талд коланы цаасан аягыг эгнүүлэн, дотор нь лаа асаан 60
хэмээн дүрсэлсэн нь эх дэлхийн төлөө ганцхан цаг гэрлээ унтраан дэлхийн
дулаарлын эсрэг тэмцье гэсэн утгатай
байв.Харин энэ үеэр хорь гаруй насны өндөр нуруутай, хар богино куртка,
цүнх сугавчилсан бүсгүй хол хол алхлан харцаа эгц урагш чиглүүлэн яаран
явах зуураа цугласан олон дунд саатлаа. Хар цагаан хосолсон дөрвөлжин
самбар дээрх эрээлжилж сараалжлуулан бичсэн амлалтуудыг тэрбээр харж
зогсов. Самбараа манах Батлан хамгаалахын их сургуулийн оюутнаас “Энэ яг
ямар учиртай юм бэ. Юу хийх ёстой юм” гэхэд “Эх дэлхийгээ аврахын тулд
ганцхан цаг гэрлээ унтаарахад л болно” гэв. Бүсгүй жижиг хар лакан
цүнхнээсээ утсаа гарган хэн нэгэн рүү залгав. “Гучин минутын дараа
гэрлээ унтраагаарай. Орон даяар ийм аян өрнөж байгаа юм байна. Дэлхийн
дулаарлын эсрэг тэмцэж байгаа гэсэн үг гэнэ ээ” гэв.
“Гэрлээ унтраагаад нэг цаг юу хийнэ ээ” хэмээн талбайд цугласан олон энд тэнд ярилцана. Харин гэрэл унтрав уу үгүй юу хэсэг залуус галын үзүүлбэрээр олныг гайхашрууллаа. Талбайн төвд зүү орох зайгүй шигсэн залуусын дундуур лаа барин, хоёр эгнээгээр сөрөн цувралдах хөх дүрэмт хувцас бүхий залуус бол Батлан хамгаалахын их сургуулийнхан байв.Хөх өнгийн дүрэмт хувцсаар жигдэрсэн залуус жагсаал хийх хооронд, нөгөө хэсэг нь ирийлгэн тавьсан амлалтын самбарыг хил дээр зогсох харуул шиг манана. Нийтдээ гучин их дээд сургууль аянд оролцсоноос дэг журам сайтай, хагас цэрэгжилтийн байдалтай ирсэн нь Батлан хамгаалахын их сургууль байгааг зохион байгуулагчид сэтгэл дүүрэн илэрхийлж байв.
“Таны амлалт миний урам зориг” уриан дор гуравдугаар сарын 31-ний үдэш 20.30-21.30 минутын хооронд дэлхий нийтээр гэрлээ унтраах аян өрнүүлсэн юм.Дэлхийн 135 орны тэрбум иргэд нэгэн цаг үед гэрлээ унтрааж, эх дэлхийгээ амраах энэ хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотноо 2.2 сая өрхийг хамруулан эхэлж байсан аж.Харин дараа жилээс дэлхийн зуу зуун орны тэрбум гаруй хүмүүс нэг цаг нийтийн эмч байх аянд нэгдэж эхэлжээ. Өнгөрсөн онд л гэхэд 135 орны 1.8 тэрбум хүн гэрлээ унтраасан юм. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хотод л гэхэд 6000 гаруй иргэд эх дэлхийгээ эмчлэхээр нэгдэцгээжээ.
Б.Золзаяа

"Эх дэлхийн цаг-2012" Монгол оронд цохиллоо
Монголчууд дэлхий дахины 150 орны 6500 гаруй хот суурингийн (хамгийн
сүүлийн мэдээгээр) ард иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэн "Эх дэлхийн
цаг-2012"-ыг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
"Эх дэлхийн цаг"-т Монгол орноос албан ёсоор 5 хот суурин нэгдэн 3-р сарын 31-ний орой "Лаатай үдэш"-ийг тус тусынхаа төв талбайд зохион байгууллаа. Эдгээр хот суурингуудын төв талбайд зохион байгуулсан "Лаатай үдэш" арга хэмжээнд нийт ойролцоогоор 12900 орчим хүн хамрагдсан байна. Мөн Ухаа худаг дахь залуус өөрсдийн санаачлагаар нэгдэн тэмдэглэж өнгөрүүлсэн талаарх мэдээллээ ирүүлээд байна.
Улаанбаатар хотод:
19 цаг 30 минутад эхэлсэн "Лаатай үдэш"-ээр Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт, шоу үзүүлбэрүүд гэх мэт сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн тус арга хэмжээг угтан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудын дунд явагдсан аяны бүтээлүүд дэлгэгдсэн нь цугласан хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.
"Лаатай үдэш"-ийг ерөнхий зохион байгуулагч байгууллагууд болох Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон "М-СИ-ЭС Кока Кола" ХХК-ий төлөөлөгчид нээн үг хэллээ. Өвөрмөц стиль, чадварлаг хоолойгоороо дуучин Дарьсүрэн үдэшлэгийг эхлүүлсэн нь цугласан олны уур амьсгалыг хөгжөөлөө. Мөн залуусын сонсох дуртай хамтлагийн нэг A-Sound ая дуугаа өргөж дуусуут 20 цаг 30 минут болж "Лаатай үдэш"- хүрэлцэн ирсэн олон хөтлөгчийн хамт тоолж гэрэл унтрах агшныг хамтдаа утглаа. Гэрлээ унтраасны дараа хөтөлбөр цаашид үлээвэр найрал хөгжмийн аялгуу, галтай үзүүлбэр зэргээр өрнөсөн юм. 21 цаг 30 минутад гэрлээ унтраасан барилгууд гэрэлтүүлгээ дахин асааж зохион байгуулагчид талбайд үлдсэн хог хаягдлыг цэвэрлэснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.
Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сурагчдын явуулсан аяныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" коллеж зохион байгуулсан бөгөөд оюутан сурагчдын уриалга, зурагт хуудас, биет бүтээл Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Монгол хэл дээрх мэдээллийг http://ekhdelkhiintsag.blogspot.com хаягаар хуваалцаж байсан бөгөөд олон нийтийн онлайн сүлжээ Facebook дэх бүлэг http://www.facebook.com/groups/375898815772829/ маш ирчимтэй өргөжиж байна.
Алтай хотод:
Говь-Алтайчууд "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд Алтай хотод "Лаатай үдэш" 19 цагт эхэллээ. Аймгийн орлогч дарга Х.Энхбаяр, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Түвд нар үдэшлэгийг нээж үг хэллээ. Мөн хуран цугласан 700 орчим хүнд өндөр настан Б.Ядамжав сургаалиа хайрлаж дэлхий ээждээ ээлтэй амьдрах ухааны сургамж хэлэв.
"Эх дэлхийн цаг"-ийн 60+ бэлгэдлийг лаагаар бүтээсэн нь ирсэн хүмүүсийн сонирхлыг татжээ.
"Эх дэлхийн цаг"-ийг орон нутагтаа зохион байгуулах санаачлагыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачилсан бөгөөд эко клубууд дэмжиж оролцсон байна. "Лаатай үдэш"-ээр дунд сургуулийн сурагчид, ЭМШУИС-ын Алтай хот дахь салбар сургуулийн оюутан, яруу найрагч М.Билэгсайхан, АДБ-ийн "Алтай" чуулгын дуучин М.Батсайн нар дуу хуур, бүжиг наадмаараа дэмжин ирсэн олныг хөгжөөсөн байна. Мөн эко клубуудын 60 сурагч нэгдэн төв талбайдаа лаатай жагсаал хийж бусдыг уриаллаа.
Чойбалсан хотод:
Дорнодчууд ч мөн адил энэ жил "Эх дэлхийн цаг"-т анх удаа нэгдэж байгаа бөгөөд "Лаатай үдэш"-ийг Залуус талбайд амжилттай зохион байгууллаа.
"Лаатай үдэш"-ийг Чойбалсан хотын захирагч нээж үг хэлсэн бөгөөд энэ үеэр оролцогчд 60+ лаан лого асаасан байлаа. Аймгийн залуусын дунд нэр хүндтэй хамтлаг " тоглолтоо толилуулж, хөтлөгч цугласан олонд "Эх дэлхийн цаг"-ийн тухай мэдээллийг түгээж байв.
Дорнод дээд сургуулийн оюутнууд сургууль дээрээ "Эх дэлхийн цагт оюутнууд бидний оролцоо" сэдэвт аяныг зохион байгуулж эх дэлхийдээ өгөх амлалтын самбар ажиллуулсан нь үр өгөөжтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.
Чойбалсан хотод "Эх дэлхийн цаг"-ийг зохион байгуулахад Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн залуучуудын холбоо зэрэг байгууллагууд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Мөн Дорнод аймгийн хөгжим драмын театр, Дорнод аймгийн дугаар ангийн хөгжмийн салаа, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Гол мандал ХХК зэрэг байгууллагууд болон DTV, ГЭГЭЭ, PBS, МИЖИ, TV6 телевизүүдэд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна.
Улаангом хотод:
Улаангом хотынхон хоёр дахь жилдээ "Эх дэлхийн цаг"-т нэгдэж байна. Улаангом сумын Гиваан баатрын талбайд 500 орчим иргэн "Лаатай үдэш"-т хүрэлцэн ирсэн байв. Бусад аймгийн нэгэн адил холбогдох байгууллагууд дэмжин хамтарч зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээнд Увс аймгийн Тариалан сум, Сагил сумууд дэмжиж оролцлоо. Тариалан суманд 130 гаруй, Сагил суманд 80 гаруй иргэд цуглан арга хэмжээнд оролцсон ба сумын бүх гэрлийг 1 цагийн турш унтраасан байна.
Улаангом хотын төв гудамжны 510 гэрэл, гэр хорооллын 650 гэрэл нийт 1160 гэрлйиг албан ёсоор унтраасан ба 151615 квт эрчим хүч хэмнэсэн байна. Энэхүү арга хэмжээний дүнд нийтдээ 454845 квт эрчим хүчний хэмнэлт гаргасан ба нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 369,9 кг-аар бууруулж чадсан байна.
Ховд хотод:
Ховдчууд "Эх дэлхийн цаг"-т хоёр дахь удаагаа нэгдэж байгаа юм.
Ард Аюушын талбайд болсон "Лаатай үдэш"-ийг Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Ховд хотын захирагчийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн салбар, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан байна.
Үйл ажиллагааг нээж Ховд аймгийн ИТХ-ын дарга н.Батболд, ЗДТГ-ын дарга Батбаяр, Ховд хотын захирагч Мягмарцог, ДБХС-ийн Алтай соёны бүсийн захирал Цэвээнравдан нар нээж үг хэлэн 60+ лого болон KHOVD гэсэн үгийг иргэдийн хамт асаан гэрэлтүүллээ. Мөн хөөрдөг дэнлүүний тэнгэр өөд түгэх гэрэл эх дэлхийнхээ төлөө нэгдсэн Ховдчуудын сэтгэлийн галыг илэрхийлж байв.
Хотын захирагчийн командаар гэрэл унтарч, ассан нь их сонирхолтой байлаа.
Ард Аюушийн талбай дээр “KHOVD 60” гэж лаагаар бичих бэлтгэл ажилд зөвхөн зохион байгуулагч байгуулгуудаас гадна иргэд сайн дураараа ирж оролцож байв. Эх дэлхийн цагт уртын дуу, 30 морин хуурч, 30 бие биелгээч, үлээвэр найрал хөгжмийн аялгуу, дуу, шүлэг, бүжиг, таэквондогийн үзүүлбэр гэх мэт урлаг соёлын олон төрлийн тоглолт ч үзэгчдийг баясгалаа. Бүтэн нэг цагийн турш үргэлжилсэн “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд цугласан бүхэн сэтгэл өндөр үлдлээ.
Ховд Их сургууль 3 сарын 30-ны баасан гаригийн 1 цагийн хичээлийг эх дэлхийн цагийн талаарх ярилцлага хийсэн бөгөөд ирэх жил боловсрол соёлын газартай хамтран ЕБС-ын бүх сурагчдид, Политехник коллежийн оюутнуудад 1 цагийн хичээлийг орж ойлголт, агуулгыг ойлгуулах ажил зохион байгуулжээ.

Гэрэл унтарсангүй
Хацартаа “60+” гэсэн логог зурж, гартаа лаа атгасан залуус талбайг чимнэ. Эх дэлхийн цаг 2012-ын оролцогчид ийнхүү гэрэл унтрахыг хүлээж байгаа нь энэ. “Би эх дэлхийн цагт нэгдэж байгаадаа баяртай байна. Өмнө нь зүгээр л телевизээр үздэг байсан. Яг өөрөө оролцохоор гоё юм” гэж Г.Хосбаяр гэх залуу ярилаа. Талбайн доод хэсэгт урлагийнхан уран бүтээлийнхээ дээжсээс сонирхуулна. Тоглолт болж байх хооронд талбайд байх залуусын тоо нэмэгджээ. Дуу, хөгжим ийнхүү залуусыг татсан хэрэг. Хэсэг хугацаанд урлагийн тоглолт болж, тэр хэрээр гэрэл унтраах мөч ойртсоор...
Залуусын гол хүлээж байсан юм нь энэ. Арав, ес, найм... гурав, хоёр, нэг...
Гэрэл унтарлаа...
“Эх дэлхийн цаг” эхлэв. Гэтэл Төрийн ордон, нийслэлийн Засаг даргийн Тамгын газрууд гэрлээ унтраасангүй. Угтаа тэдэнд эх дэлхийн цаг хамаагүй ажээ. “Централ Тауэр” болоод Дуурийн теарт л гэрлээ унтраав. Дэлхийн 125 оронд хамгийн алдартай барилгууд нь гэрлээ унтрааж байхад Монголд эсэргээ асаалаа. Харин тэнд цугларсан залуус нь утсаа нэг цаг унтрааж, зарим машинууд гэрлээ унтраагаад хөдөлгөөнд оролцох нь багагүй хүнийг гайхшруулсан. “Уг нь талбай хавь тэр чигээрээ унтарсан бол... Даан ч унтраасангүй. Гэхдээ бид нэгдэж талбай дээр цугларч байгаа нь чухал” хэмээн Г.Ууганаа гэж өөрийгөө танилцуулсан залуу ярив. Үнэн хэрэгтээ жинхэнэ утгаараа гэрэл унтраагүй ч тэнд цугларсан залуус өөрсдийнхөө хүсэлтээр электрон эдлэлийнхээ гэрлийг унтраав.
Таны амлалт миний урам зориг
Энэ бол “Эх дэлхийн ца”-гийн энэ жилийн уриа. Залуус амлалтаа өргөж, төв талбайд лаа барин нэг цагийн турш зогссон. Гэвч эрх мэдэлтнүүдийн байр энэ амлалтанд нэгдсэнгүй. Эрх мэдэлтнүүд нэгдээгүй ч залуус эх дэлхийн цагт нэгдсэн. Тэдний хэлсэн бүх амлалтууд сүхбаатарын талбайд цугларсан олонд хоёр цагийн турш хүрсэн юм. Нийтдээ тав орчим их сургуулийн оюутнууд амлалтаа өргөж, эх дэлхийн цагт нэгджээ. Хэдийгээр амлалтаа өргөсөн залуусын тал хэсэг нь ирсэн ч Монголд эх дэлхийн цагийг амжилттай зохиосон билээ.
Энэ жил Говь-Алтай аймагт эх дэлхийн цаг болсон юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Алтай хотод амьдардаг цөөнгүй залуус цугларч эх дэлхийн цагийг дэмжин оролцжээ. “Эх дэлхийн цаг”-ийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гэрлийг унтраасан байна. Улаанбаатарт амлалтаа өргөсөн мянга, мянган залуусын адил, Алтай хотын залуус амлалтаа өргөжээ.
Өнгөрсөн жил
Улаанбаатарт 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн юм. Монгол оронд энэ үйл ажиллагаа хөдөө орон нутагт тэлж 2011 онд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдсэн гэх мэдээлэл бий. Увс аймаг нь Монгол орны харьцангуй сэрүүн бүсэд оршдог тул 2011 оны “Эх дэлхийн цаг”-ийг цасан дээр тэмдэглэн өнгөрүүлснээрээ, мөн хөдөөний монгол хүн харанхуй бүдүүлэг гэж төсөөлдөг байсан гадны олон хүнд ухаалаг монгол хүний имижийг өсгөж өгсөн онцлог үйл явдал болсон юм.
Гэрэл аслаа...
“Эх дэлхийн цаг” дэлхийн бусад оронд ч болж өнгөрсөн. Тэнд гэрэл асах нь томоохон үйл явдал болдог бол манайд харин гэрэл асах тийм ч сүртэй байсангүй. Яагаад гэвэл унтраагүй учраас. Гэхдээ залуусын сэтгэл дотор гэрэл ассан гэдэгт эргэлзэхгүй. Ямар ч байсан эх дэлхийнхээ төлөө хийж чадах зүйлсээрээ тэмцэх урам зоригийг тэд олж авсан биз.
Дараа жил хүртэл баяртай. Жилийн дараа гэрлээ унтраая!
Б.БОЛОРСҮХ /www.news.mn/
Subscribe to:
Posts (Atom)