Тус коллежийн багш Oyuna Ravdan дөнгөж өчигдөрхөн "Эх дэлхийн цаг" бүлэгт: "ӨНӨРӨӨ
БАГШИЙН (Unurjargal Lkhamaa) коллежийн Фэйс-д бичсэнчлэн: Баруун Австрали дахь Мурдокийн их
сургууль 3 сарын 22-нд 12-13 цаг хүртэл нэг цагийн турш чухал
шаардлагатайгаас бусад бүх цахилгаан хэрэгслээ унтрааж Эх Дэлхийн цаг
2013-т нэгдэх гэж байна. Номын сан, кофены булан, кафе, ариун цэврийн
өрөөний хаалга гэх мэт оюутнууд хамгийн их явдаг газруудад эх дэлхийн
цагийн мэдээллүүд байна :) Манайхан бөгөөд аянд нэгдэж буй нийт оюутан
залуусаа, 3 сарын 22-ны энэ өдөр, энэ цагт Мурдокийнхонтой нэгдэх үү?" гэжээ.
Харин өнөөдөр энэ нь ажил хэрэг болж, FB-д бичсэнчлэн "Сэтгүүлч"
коллежийн оюутнуудын санаачлагаар "Хэвлэлийн Хүрээлэн", "Сэтгүүлч"
коллежийн хамт олон "Эх дэлхийн цаг" аянд нэгдэн 12:00-13:00 цагийн
хооронд гэрлээ унтраахаар боллоо. Та ч мөн нэгдэнэ үү :) гэсэн байна.

No comments:
Post a Comment