Wednesday, March 10, 2010

Бид яагаад нэгдэх ёстой гэж?

Та Эх дэлхийн цагийг дэмжиж буй олон сая хүний нэг болно. Учир нь эх дэлхийн байгалийг хадгалан үлдээх үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Байгаль орчны талаар таны санааг юу зовоож байна? Тэр талаар бод, нэг цаг гэрлээ унтраа, эх дэлхийгээ хамгаалахын тулд өөрийн чадах зүйлээ өчүүхэн гэж гололгүй хийж эхэл. Бидэнд ямар аюул тулгараад байна? Энэ талаар энд дарж үзнэ үү! Зөвхөн гэрлээ унтраах биш өөр юу хийж болохыг эндээс үзээрэй. Учир нь бидний ирээдүй биднээс л хамаарна!Бид өөр юу хийж болох вэ?

Та хувь хүн, албан байгууллага, дарга, цэрэг, хүүхэд, насанд хүрэгч хэн ч байасн үл хамааран 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлээ нэг цаг унтраан өөрийн дэмжлэгийг үзүүлнэ үү. Түүнчлэн доорх зүйлсийг ч гэсэн өөрийн санаачилгаар хийж болно.
1. 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлээ нэг цагийн туршид унтраах 2. Өөрийн найз нөхөд, хамтран ажиллагч, түншүүдэд Эх дэлхийн цагийн талаарх мэдээллийг тараах 3. Эх дэлхийн цагийн билэг тэмдэг, зурагт хуудас болон баннерийг өөрийн блог болон вебсайтад оруулан, түгээх
4. MySpace, Flicker, Twitter, FaceBook, Hi5 зэрэг нийгмийн сүлжээнд нэгдэн орж, мэдээлэл түгээх 5. Электрон шуудангынхаа гарын үсгийг Эх дэлхийн цагийн гарын үсгээр солих 6. Найз нөхөдтэйгээ нийлэн лааны гэрэлд хөгжилдөн өнгөрөөх 7. Өөрийн байгууллага, олон нийтийг Эх дэлхийн цагт нэгдэн орохыг уриалах
8. Бүтээлч байж, энэхүү үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх шинэ шинэ санааг олж бусадтайгаа хуваалцах 9. 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8 цагт Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж дэлхийн нийтийн санаачилгын оролцогч болох

No comments:

Post a Comment