Friday, March 12, 2010

Таны хийх 3 алхам

1. Эх дэлхийн цагт нэгдэн ор. Эх дэлхийн цаг хөдөлгөөнд нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг саналаа нэгтгэж буй сая сая хүмүүсийн эгнээнд нэгдэн орж, электрон шуудангаар Эх дэлхийн цагийн тухай мэдээллийг өдөр болгон хүлээн ав. Энд дарж Эх дэлхийн цагт нэгдэнэ үү! 
2. Эх дэлхийн цаг хөдөлгөөнийг дэмж. Хувь хүн, бизнес эрхлэгч хэн бүхэн Эх дэлхийн цагийг дэмжин 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8.30-9.30 хооронд гэрлээ нэг цагийн турш унтраана уу. Үүнээс гадна Эх дэлхийн цагийг хэрхэн дэмжиж болох талаар эндээс үзнэ үү.
3. Мэдээлэл түгээ. Эх дэлхийн цагийн талаарх мэдээллийг өөрийн гэр бүл, хамтран ажиллагч, түншүүд болон найз нөхөддөө боломжтой бүх аргаар түгээ. Эх дэлхийн цагийн баннер болон гарын үсгийг өөрийн электрон шуудан, блог, вебсайт, захидал харилцаанд ашигла. Эх дэлхийн цагийн нийгмийн сүлжээний сайтуудад нэгдэн ор.

Thursday, March 11, 2010

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

Эх дэлхийн цаг хөдөлгөөнийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачилан хэрэгжүүлж байна. Дэлхийн 100 гаруй улсад 5 сая гаруй дэмжигчдийнхээ туслалцаатайгаар үл ажиллагаа явуулж буй ДБХС нь дэлхийн хамгийн том байгаль хамгааллын байгууллага билээ. ДБХС-ийн зорилго нь байгаль орчны өмнө тулгамдаад байгаа хамгийн хүнд асуудлуудыг шийдвэрлэх гарцуудыг олж, хүн төрөлхтөнд туслан, илүү сайхан, амьд байгалийг хойч үедээ үлдээхийн төлөө ажиллах явдал юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Гэрлээ унтраа

2010 оны З дугаар сарын 27. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн санаа, зорилготой байгаагаа илтгэн харуулах томоохон үйл явдал энэ өдөр тохиож байна. Олон зуун сая хүн өөрийн эв нэгдлээ илэрхийлэн энэ өдөр гэрлээ нэг цагийн туршид унтраахаар шийдээд байна. 2010 оны Эх дэлхийн цаг хэмээх энэхүү үйл явдал нь хүн болгон нэгдэн орж дэлхий нийтээр нэгэн санаатай буйгаа харуулах боломж юм. Энэхүү үйлсэд нэгдэн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8.30- 9.30 хооронд гэрлээ нэг цагийн туршид унтраана уу.

Wednesday, March 10, 2010

Бид яагаад нэгдэх ёстой гэж?

Та Эх дэлхийн цагийг дэмжиж буй олон сая хүний нэг болно. Учир нь эх дэлхийн байгалийг хадгалан үлдээх үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Байгаль орчны талаар таны санааг юу зовоож байна? Тэр талаар бод, нэг цаг гэрлээ унтраа, эх дэлхийгээ хамгаалахын тулд өөрийн чадах зүйлээ өчүүхэн гэж гололгүй хийж эхэл. Бидэнд ямар аюул тулгараад байна? Энэ талаар энд дарж үзнэ үү! Зөвхөн гэрлээ унтраах биш өөр юу хийж болохыг эндээс үзээрэй. Учир нь бидний ирээдүй биднээс л хамаарна!Бид өөр юу хийж болох вэ?

Та хувь хүн, албан байгууллага, дарга, цэрэг, хүүхэд, насанд хүрэгч хэн ч байасн үл хамааран 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлээ нэг цаг унтраан өөрийн дэмжлэгийг үзүүлнэ үү. Түүнчлэн доорх зүйлсийг ч гэсэн өөрийн санаачилгаар хийж болно.
1. 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлээ нэг цагийн туршид унтраах 2. Өөрийн найз нөхөд, хамтран ажиллагч, түншүүдэд Эх дэлхийн цагийн талаарх мэдээллийг тараах 3. Эх дэлхийн цагийн билэг тэмдэг, зурагт хуудас болон баннерийг өөрийн блог болон вебсайтад оруулан, түгээх
4. MySpace, Flicker, Twitter, FaceBook, Hi5 зэрэг нийгмийн сүлжээнд нэгдэн орж, мэдээлэл түгээх 5. Электрон шуудангынхаа гарын үсгийг Эх дэлхийн цагийн гарын үсгээр солих 6. Найз нөхөдтэйгээ нийлэн лааны гэрэлд хөгжилдөн өнгөрөөх 7. Өөрийн байгууллага, олон нийтийг Эх дэлхийн цагт нэгдэн орохыг уриалах
8. Бүтээлч байж, энэхүү үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх шинэ шинэ санааг олж бусадтайгаа хуваалцах 9. 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8 цагт Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж дэлхийн нийтийн санаачилгын оролцогч болох